Улаанчулуу багийн бага сургууль

Улаанчулуу багийн бага сургууль

Анх 1995 онд багийн төвд багийн захиргааны 2 өрөө байранд 2 анги, 2 багштай Ногооннуур сумын ахлах сургуулийн харъяа болж байгуулагджээ. Анхны багшаар ахмад багш Х.Хоман, багш А.Күлимхан нар ажиллаж, 42 сурагчтай үүдээ нээжээ. Эхний жил ангийн цэвэрлэгээ, түлшийг багш нар өөрсдөө хариуцдаг байв. Тэр үеийн багийн дарга Ж.Худабай, Хурлын дарга Ж.Икей нар сургууль байгуулахад хувь нэмрээ оруулж, шинэ байртай болоход нь Х.Хажайхан их тус дэм болсон юм. 2000 онд аймгийн Засаг даргын тушаалаар өөрийн гэсэн хөрөнгөтэй сурууль болсон бөгөөд 2005 онд 20 хүүхдийн дотуур байр бариулжээ.
2007 онд 100 хүүхдийн шинэ хичээлийн байр, 2009 онд 40 хүүхдийн стандартын шаардлага хангасан шинэ дотуур байртай болсноор малчин хүүхдийн суралцах, амьдрах нөхцөл бүрэн хангагджээ. Улаанчулуу багийн сургууль нийгмийн хөгжлийн дагуу улам бүр хөгжин цэцэглэсээр байгаа билээ. Сургуулийн эрхлэгчээр Х.Хоман, Айбек, А.Күлимхан нар ажиллаж байна.