Мэдээ мэдээлэл
Нохой устгах ажил хийгдэв
Мал амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүн малын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс сумын төв болон 2, 3 -р багийн нутаг дэвсгэр дээр нохой устгалын ажлыг зохион байгууллаа.
Нохой устгалын ажлыг иргэн н.Самдантай гэрээ байгуулан хийж гүйцэтгэсэн ба 2023 оны 01 дугаар сарын 18,19,20,21 -ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. Нохой нийтдээ 106 ш, үүний 77 сумын төв, 22 нь Ховд баг, 6 ш Чихтэй багт иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хүн, мал руу дайрдаг, гахай, хурга, ишиг барьсан золбин болон тэжээвэр нохойг устгалд орууллаа.
Сумын хэмжээнд их цэвэрлэгээний ажил зохион байгуулагдав
Хог хаягдлын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны албан даалгаврын хэрэгжилтийг хангаж сумын хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж, албан байгууллага иргэд идэвхтэй хамрагдав.
Хээрийн түймэр унтраав.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багийн нутаг болох Шармодон хэмээх хэмээх газарт энэ сарын 3,5,6-ны өдөр хээрийн түймэр гарав.
Тухайн газар нь аймгийн төвөөс 122 км, сумын төвөөс 22 км зайд оршдог.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 2 нэгж техник, Ногооннуур сумын мэргэжлийн ангийн 66 ажилтан, 6 техник хэрэгсэл, сайн дурын 10 иргэн, 16 техник хэрэгсэлтэйгээр хээрийн түймрийн голомтод хүч нэмэгдүүлэн 3 хоног ажиллав.
Мэргэжлийн байгууллага, орон нутгийн иргэдийн хамтын хүчин зүтгэлийн үр дүнд хээрийн түймрийн тархалтыг зогсоож, энэ сарын 06-ны өдөр бүрэн унтраав.