7 р баг

АЧИТ НУУР /ХОСХАРАГАЙ/ БАГ
Анх Ногооннуур сумын төвд бригад болж байгуулагдсан. Бригад дотроо мужааны, хашааны гэсэн хоёр бригадтай байжээ. Оршин суугчид нь хувиараа хөдөлмөр эрхлэн тэжээлийн аж ахуйд ихээхэн хувь нэмрээ оруулж улсын ургац, өвс тэжээл бэлтгэдэг байв. Улмаар зах зээлийн эдийн засагт шилжиж орон нутгийн удирдлага өөрчлөгдөж тус 2 бригадыг нэгтгэн Хосхарагай багийг 1992 онд байгуулсан юм. Тус багаас улс аймаг, сумандаа ажил үйлсээрээ тэргүүлсэн олон аваргууд төрөн гарчээ. Тухайлбал, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Н.Сома ХАА, улсын 8 нэгдэлд үйлчилж улсын ургац, өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байжээ. Улсын аварга С.Оразхан, Б.Есимхан, аймгийн аварга, дархан гар урлаач, сумын алдарт уяач Т.Хойшыбай, аймгийн аварга Б.Тайпах, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт С.Хамзархан, аймгийн арслан Б.Иваныш, аймгийн аварга Д.Хайса, Бариач, /молда Х.Бопан/ С.Какеша, уран сайханч С.Сайлаухан, аймгийн онц тээвэрчин Б.Хаумах, Д.Нүсэв, Т.Какият, сумын алдарт уяач Зардыхан, Т.Тилеген, З.Сенби, дархан ээж Х.Биболсын, үлгэр жишээч ээж А.Шапай, Манария, А.Нурхия, Күлдан Ж.Зымыра, С.Мамых, Д.Хиза, Жемис, Азине, Ш.Батима, З.Күлай, бариач Агажай, Карима, Х.Хант нар энэ багийн бахархал юм.
Багийн үе үеийн Засаг дарга нар: Ш.Ерсин, Х.Хуандаг, А.Шапай, О.Хурмет, 2016 оноос Озатханы Ханат нар ажиллаж байна.