Ногооннуур сумын эрүүл мэндийн төвийн танилцуулга
Ногооннуур сумын эмнэлэг анх 1948 онд бага эмч эрхлэгч Р.Хамбар ажилчин Күлбас нарын хоёр эмч ажилчинтай 4 ортой байгуулагдсан. 1948 оноос 1965 он хүртэл хүний бага эмчийн салбар эмнэлэг нэрээр ажиллаж салбарын эрхлэгчээр Р.Хамбар, К.Сыдых, Дулат, Көмек нар ажиллаж 1965 онд их эмчийн салбар болгон өргөж анхны их эмчээр Тапсир 15 ортой 20 ажилчинтай үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. 2021 оноос А зэрэглэлийн эмнэлэг болон үйл ажиллагаа явуулж байна.
- ЭМТ-ийн дарга-1
- Их эмч-8
- Ня-бо-1
- ДБЭмч-1
- НЭМА-1
- Багийн бага эмч-6
- Ахлах сувилагч -1
- Лаборант-1
- Мэс заслын сувилагч-1
- Ээлжийн сувилагч-6,
- Өрхийн сувилагч-1
- Ариутгал ба өдрийн эмчилгээний сувилагч -1
- Сэргээн засах физик эмчилгээний сувилагч-1
- Шүдний сувилагч-1
- Вакцинатор-1
- Эх баригч-3
- Эм найруулагч-1
- Нярав-1
- Тогооч-1
- Үйлчлүүлэгч-5
- Угаагч-1
- Жолооч-3
- Галч-4
- Туслах ажилтан -1
Нийт 52 ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Эрхэм зорилго
Мэргэжлийн болон ёс зүй хандлагын өндөр ур чадвартай стандартад нийцсэн тэргүүний технологи бүхий нотолгоонд суурилсан анагаах ухааныг нэвтрүүлсэн, оношилгоо, эмчилгээ, сувилгаа бүхий урьдчилан сэргийлэх эрүүл мэндийг дэмжих тогтолцоогоор хүн амын өвчлөлийг бууруулж ард иргэдэд нээлттэй ажиллах нь бидний зорилго юм.
Алсын хараа
- Үйлчлүүлэгчийн болон эрүүл мэндийн ажилтны нийгэм, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахийг зорин ажиллана.
- Үйлчлүүлэгчдэд нотолгоонд суурилсан стандарт хангасан, чанарын өндөр түвшинд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тэгш, ээлтэй, хүртээмжтэй үзүүлэхийг зорьж ажиллана.
Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа
- -Амбулаторийн үзлэг
- Урьдчилан сэргийлэх үзлэг
- Хэвтэн эмчлүүлэх
- Өдрийн эмчилгээ
- Сэргээн засах, физик эмчилгээ
- Шинжилгээ /Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, Шээсний ерөнхий шинжилгээ, Цусны сахар үзэх, Цусны бүлэг, резус фактор тодорхойлох,АСЛО, RF,СРБ, Хеликобактер, цус бүлэгнэх хугацаа үзэх, Цагаан хорхой илрүүлэх, Түргэвчилсэн тестээр ДОХ, Тэмбүү, Элэгний В, С вирус тодорхойлох/
- Жирэмсний хяналт
- Төрөх
- Мэс засал, мэс ажилбар /боол хийх, хумс авах, шарханд анхдагч цэгцлэлт хийх, хатиг буглаа нээх г.м/
- Дархлаажуулалт / Товлолын дархлаажуулалт, томуу, В гепатит, сүрьеэ, галзуу, сахуу татран г.м/
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд удирдлагын баг, чанарын баг, дотоод хяналтын баг, ёс зүйн баг, халдвар хяналтын баг, аж ахуйн баг гэсэн багууд хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллаж байна.
5 удаа магадлан итгэмжлэгдсэн /2007 он, 2012 он , 2014 он, 2018он 2020 он/
Хэвтэн эмчлүүлэх нийт орны тоо-29, Үүнээс
- Дотор-12
- Мэс засал-2
- Халдварт -2
- Хүүхэд-6
- Төрөх-5
- Эмэгтэйчүүд-2
E-mail хаяг nogoonnuur1965@gmail.com
1948 оноос 2022 он хүртэл эмнэлгийн эрхлэгч ерөнхий эмчээр ажиллагсад
- Р.Хамбар 1948-1954 он
- К.Сыдых 1954-1958 он
- Дулат 1958-1963 он
- Көмек 1963-1965 он
- Тапсир 1965-1970 он
- М.Магай 1970-1976 он
- Икрабек 1976-1979 он
- У.Хуанган 1979-1981 он
- А.Жолбарыс 1981-1984 он
- А.Батай 1984-1988 он
- Б.Ханат 1988-1990 он
- Ж.Ануар 1990-1995 он
- Алиман 1995-1998 он
- А.Курисхан 1998-2000 он
- С.Авдихадир 2000-2010 он
- Х.Ерназар 2010-2012 он
- А.Мухтар 2012-2016 он
- Д.Гүлжан 2016-2022он
- 2022 оноос К.Аукетай нар тус тус ажиллаж байна.