2 р баг

ЧИХТЭЙ БАГ
1989 онд одоогийн Ховд бригадаас өрх тусгаарлаж Хатуу бэл Мал аж ахуйн хэсэг нэртэйгээр байгуулагджээ. Багийн төвд контор, агуулах, 2 байр, тэжээлийн нөөцийн хашаа зэрэг барилга байгууламжтай болсон байна. Тэр үед Улаан уулын орд шинээр нээгдсэнээр барилгажуулалтын ажил эрчимжсэн болно. Чихтэй баг 1650 ам.км талбайтай, аймгийн Алтанцөгц, Бугат сум, Ногооннуур сумын Ховд, Бахлаг багуудтай хил залгадаг. Багийн даргаар Б.Жулынхан, малын эмчээр М.Аят, нярваар Д.Төлеген, худаг хариуцсан дизельчинээр Х.Абдил нарын 4 хүн ажиллаж байжээ. Тэр үед баг нь 1500 гаруй толгой малтай байжээ.
1992 оноос нэгдэлжих хөдөлгөөн зогсож, мал хөрөнгийг нь хувьцаанд нь тааруулж иргэдэд тараажээ. 1993 оноос эхэлж Ногооннуур сумын II баг Чихтэй баг статустай болжээ. Тэр үед тус баг 140 гаруй өрх, 580 гаруй хүн ам, 9573 толгой малтай байжээ. 1993-2000 он хүртэл багийн даргаар Д.Төлеген, 2000-2008 онд М.Аят, 2009-2016 ОНД А.Иманшарив, 2016-2021 онд Шаймардан, 2022 оноос А.Аманкели ажиллаж байна.