Ховд бага сургууль:

Ховд бага сургууль

1957 онд тус Ховд багийн Хуст гэдэг газрын наран мандах талд олон чулуулаг газрын дунд 5 өрөөтэй хичээлийн байр, 3 өрөөтэй гал тогоо, мөн 1 өрөө халуун усны байртай байгуулагджээ. Сургууль 1957 оны тооцоогоор нийт 28000 төгрөгийн хөрөнгөөр баригдсанаас 20000 төгрөгийг улсаас, 8000 төгрөгийг ард түмнээс гаргасан байна. Тэр үед сургуулийн захирлаар Ы.Хайывхан, багшаар Б.Тахыр, М.Жанимхан, А.Схаг, аж ахуй техник эрхэлсэн ажилчдаар Хайсарбай, Битикей, Дамели, Куланда, Макиза нар ажиллаж байв. 1957 оны хичээлийн жилд нийт 86 хүүхэд сурч байжээ. 1957-1958 оны хичээлийн жилд тус бага сургуулийг 9 сурагч төгсөв. Анхны төгсөгчид: Х.Байланыс, С.Хуан, Х.Мамадил, С.Хайша, Х.Хатшыбай, Х.Рымхан, Н.Ахай, Х.Хадысхан, Х.Күлайхан нар юм. Тухайн үеийн багш, ажилчид сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд ихээхэн анхаарч байв.


Улс орон чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээр боловсролын салбарт тэр дундаа хөдөөгийн багийн бага сургуулийн хөгжил цэцэглэлтэнд нэлээд хүндрэл учирсан тэр үед ч энэ хамт олон, багийн нийт иргэд болон төр засгийн дэмжлэгээр “Хөдөөгийн сургуулийн хөгжил” төсөлд хамрагдсанаар жилээс жилд өнгө төрхөө өөрчлөн хөгжиж ирлээ. 1990 оноос хойш хоёр удаа 40, 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв. Сургуулийг хүүхдийн ая тухтай сурч хөдөлмөрлөх, эрүүл ахуйн таатай орчинг бүрдүүлэх зорилт тавин ажилласны үр дүнд бүх кабинетийг ахмад багш нар болон ангийн нэрэмжит болгон тохижуулсан юм.

Тус сургуулийн эрхлэгчээр:

  1. 1957-1960 онд Ы.Хайвхан
  2. 1960-1962 онд С.Манкей
  3. 1962-1963 онд Ы.Хайвхан
  4. 1963-1965 онд С.Ралаа
  5. 1965-1967 онд Р.Табыс
  6. 1967-1974 онд Ы.Уатхан
  7. 1974-1977 онд Намгүр
  8. 1977-1982 онд О.Азамат
  9. 1982-1985 онд Жашик
  10. 1985-1986 онд Хумар
  11. 1986-1992 онд О.Азамат
  12. 1992-1999 онд Р.Хойшыбай
  13. 1999-2000 онд Б.Нуршашхан
  14. 2003-2012 онд Р.Хойшыбай
  15. 2012-2016 онд А.Саулет
  16. 2016 оноос М.Базархан нар ажиллаж байна.