1-р баг

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НОГООННУУР СУМЫН БАГУУД

1. БАХЛАГ БАГ
Тус баг 1960 онд Партизан нэгдлийн 2-р бригад буюу Бахлаг нэртэй байгуулагджээ. Анхны бригадын даргаар Д.Ожиг гэдэг хүн ажилласан байна. 1960-1990 он хүртэл бригадын дарга, тоо бүртгэгч, хүний бага эмч, малын бага эмч, агентаар Д.Ожиг, Д.Орсоо, Шамей, Ж.Икей, Турсынхан, Буянтогтох, Цэрэн, Хатбеке, С.Хуанай, А.Хаукен, А.Даукен, О.Торгай, Шожил, Бунхан, Зейнолда, Д.Хашдаа нар ажиллаж байсан байна.
1991 оноос Бахлаг баг болж багийн засаг даргаар А.Даукен, Х.Маулетхан, Е.Жанарбаек, А.Көкенай, А.Өжетхан, Х.Бахытбек нар сонгогдон байна. Тус багаас хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан олон алдартан төрөн гарчээ. БНМАУ-ын хөдөлмөрийн баатар М.Ахан, БНМАУ-ын аварга малчин М.Ахыбай, М.Күжкей, Б.Сейсебай, Д.Хашдаа, аймгийн аварга М.Хуаныш, М.Ескей, С.Хурметхан нар энэ багаас гаралтай.