МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУД
1934 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн. Ногооннуур сумын Партизан нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг (1979-12-01 ¹368) хүртжээ. 1957-1960 онд Цагааннуурын дамжлага баазад малчин, 1960 оноос Ногооннуур сумын Партизан нэгдэлд хоньчиноор ажиллажээ. 1964-1979 оны хороонд 15 жил дараалан 100 эх тутмаас 103-108 төл байжуулж, ноосны үйлдвэрлэлийн даалгаврыг 10-126 хувь биелүүүлж тогтвортой амжилт гарган, нэгдлийн үйлдвэрлэлийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Улсын хошой аварга малчин, аймгийн 5 удаагийн аварга малчин, улсын энх сүрэгтэн, Засаг төр ялсаны 20 жилийн ойн медаль, Сүхбаатарын одон, Алтан гадас, Соёмбо алтан медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1986 онд Залуу үеийг халамжлан
хүмүүжүүлэгч одонгоор тус тус шагнагдсан. М.Ахан МАХН-ын XVII, XVIII, XIX их хуралд төлөөлөгчөөр оролцож, 1977, 1981 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын орлогч даргаар удаа дараа, аймаг, сумын ИТХ-ын депутатаар удаа дараа сонгогдож байв.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд 1952 онд төрсөн. Ногооннуур сумын Партизан нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг (1989-11-11 ¹178) хүртсэн. Төрөлх сумынхаа нэгдэлд 1974 оноос хоньчиноор ажиллаж, 1980-1989 оны хооронд жил бүр дунджаар 610 гаруй хонь, ямаа хариуцан хорогдолгүй маллаж, 100 эх тутмаас 113 хурга, 104 ишиг бойжуулж, нэгжээс 1665 гр уртын ноос ашигласан нь аймгийнхаа дунджаас 24 төл, 48 гр ноосоор илүү байжээ. Улсын хошой аварга малчин. АИХ-ын депутатаар сонгогдож, МХЗЭ-ийн удаа дараагийн их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, Алтан гадас одонгоор шагнагджээ.
1916 онд Шинжаньд төрсөн. Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын харъяат. Налайхын уурхайн ашиглалтын 2-р хэсгийн бэхэлгээчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг (1962-12-25 №220) хүртсэн. 1932 онд 13 настайдаа эцэг, эхийгээ дагаж Монгол Улсад ирж суурьшсан. Бөхмөрөн сумын ноос угаах газрын ажилчнаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрбээр 1940 онд Налайхын уурхайд ажилчинаар элсэн орж бэхэлгээчин, малтагчаар 30 шахам жил ажиллахдаа уурхайн гүнд тээврийн 200 метр урт хонгилыг хэдэн туслахын хамтаар ганц сарын дотор гаргасан зэргээр хөдөлмөрийн бахдам амжилтуудыг удаа дараа гаргаж Хөдөлмөрийн баатар болжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ.