5 р баг

ЯМААТ БАГ
1948 онд Хужиртаас нүүж ирсэн айлуудыг нэгтгэж тэр үеийн Цагааннуур сумын 11-р баг болгож, даргаар нь Битеубайн Хайдар ажиллаж байжээ. 1949 онд Хузайыр дарга болов. 1952 онд Ногооннуур сум Цагааннуур сумаас өрх тусгаарласнаар тус баг Ногооннуур сумын 6-р баг гэгдэх болж, багийн даргын ажлыг Рахатхан хариуцсан байна. Дараа нь багийн даргаар Б.Айтшал, Ягали, Хурманбай нар ажиллажээ. 1968 онд Бодаубай даргын үед Улаанчулуу, Ямаат багийн нэгтгэсэн. 1971 онд сумын дарга Хашганбайн үед Улаанчулуу багаас (Тэр үед бригад гэж нэрлэдэг байсан) салаад Партизан нэгдлийн Ямаат бригад нэртэйгээр анх сумын төвд байгуулагдсан юм.
1971 онд Ямаат бригад анх байгуулагдахад сум нэгдлийн дарга Хашганбай шийдвэр гаргаж байсан бөгөөд бригадын даргаар А.Монгол, тоо бүртгэгчээр З.Шаман, малын эмчээр Б.Алданыш, хүний эмчээр А.Мешел, нярваар Н.Солтаншарив нар ажиллаж байжээ. Одоогийн Улаанчулуу багаас 10.000 гаруй таван төрлийн малтай салсан Ямаат бригадад тэмээчинээр Мөндөө, Чойжил, Сандаг, адуучинаар Б.Хаби, Н.Набидолда, Б.Болар, А.Ыбырайхан нар, хонь ямаачнаар Т.Шөкен, Т.Малик, Т.Жанай, Рашитхан, Т.Салдамбай, М.Жалай, И.Шамей, Т.Халым, Хозыхан, Т.Медеухан, Е.Мешел, З.Шамшит А.Бейсхан, А.Төлеубай, А.Мутал, Б.Бейсхан, М.Салимхан, М.Бекен, М.Асханбай, Толхынбай, Н.Таху, Акрай, Хинаят, Ы.Көкек Ы.Молдахан нар ахлан ажиллаж байжээ.
Тэр үед сумын гол зорилго болсон мал өсгөх, төл бойжуулах, малын таван төрлийн ноосны төлөвлөгөөг биелүүлэх, хадлан бэлтгэх зэрэг ажилд бригадын хамт олны хүчийг төвлөрүүлэн ажиллаж байсан түүхтэй. Бригадын агентаар Б.Бөкен, Хурманбай, А.Тилеубай нар ажиллаж түүхий эд бэлтгэлийн 42 төрлийн үзүүлэлтийг ханган биелүүлэхээс гадна малчдад хэрэгцээт бараа таваар, хүнсний зүйл нийлүүлж байжээ. Тус бригад байгуулагдсанаас хойш 1971-1990 он хүртэл хэд хэдэн удаа 5 жилийн хөдөлмөрийн улаан туг авч, улс, аймаг, сумандаа ажлаараа тэргүүлж байжээ. Ямаат багаас хөдөлмөрийн баатар Тынымханы Шарипхан, Улсын аварга Битеубайн Бейсхан, Илиясын Таку, Шортанбайн Муталип, Рахымбайн Хуттыбай, Б.Каби, Набидолдалар аймгийн аварга адуучин, Т.Медеухан, А.Бейсхан, А.Мутал, Б.Хозыхан, А.Салдат нар аймгийн аварга малчин, Б.Алданыш, Ж.Молдабай нар аймгийн аварга малын эмч, Б.Бөкен аймаг улсын худалдааны тэргүүний ажилтан болжээ. Харилцаа дуучид Хапиза, Үмитхан, Соёлын тэргүүний ажилтан Абдолын Хажайв, хөдөлмөрч Мутай, Жантай, Т.Халым, Мешел нар ард олондоо ажлаараа үнэлэгджээ.
Багийн даргаар: А.Шакерхан, Б.Жуланхан, Ж.Молдабай, Б. Хурметхан, Т.Алибек нар ажиллаж байна.