Сумын түүх
Ногооннуур сум 1952 оны 8 – р сарын 25 – ы өдөр БНМАУ – ын ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Цагааннуур, Бөхмөрөн сумаас өрх тусгаарлаж 7 баг 2916 хүн амтай 580 өрхтэй 42752 толгой малтай Ногооннуур хэмээх нуурын нэрээр нэрлэгдэж Ногооннуур сум байгуулагдсан түүхтэй. Ногооннуур сум байгуулагдсаны дараа 1959 он хүртлэх хувийн мал аж ахуй эрхэлж сумын ард иргэд амьдарч байгаад 1959 онд орон даяр явагдсан нэгдэлжих хөдөлгөөнд идэвхитэй оролцож 1963 он хүртэл 6 жижиг нэгдэл болж тус нутагтаа үйл ажиллагаагаа эрхэлж байгаад 1963 онд 6 жижиг нэгдлийг нэгэтгэж, мөн Ховд, Цагааннуур сумуудыг нэгэтгэн Ногооннуур сумд нийлүүлж нэгдлийн нэрийг Партизан уулын нэрээр Партизан нэгдэл гэж тогтоосон түүхтэй. Ногооннуур сум 1960-1970 онд сум нэгдлийг бэхжүүлэх, 1970-1980 онд сум нэгдлийн материаллаг баазыг бэхжүүлэх, малыг хашаа, хороо, худаг, усаар хангах талаар үр бүтээлтэй ажиллаж сум нэгдлээ үргэлж хөгжүүлсэн түүхтэй. 1980-1990 онд материаллаг баазыг хөгжүүлэхийн зэрэгцээ Улсын төлөвлөгөө даалгаварыг давуулан биелүүлж мөнгө санхүүгийн талаар бэхжүүлж малын тоо толгойг өсгөн хэмнүүлж малчид нэгдлийн гишүүдийн амьдрал ахуйн үнэлэмж хэмжээгээр дээшлүүлж аймгийн аймгийн хэмжээний томоохон сумын нэг болж социализмийн үеийн ХАА – н хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан сумуудын нэг болж чадсан юм. 1952 онд сум байгуулахад сумын анхны даргаар Б. Заримхан ажиллаж 1952-2022 он хүртэл 70 жилийн хугацаанд сумын даргаар 22 шилдэг боловсон хүчнүүд ажиллаж сум орны төлөө зүтгэлтэн дотор Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн М. Хашхынбай /аймаг удирдаж байсан/, Т. Бодаубай, Е. Хабыл УИХ-ын гишүүн ардчилсан шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулсан Улсын Комиссын гишүүнээр ажиллаж байсан М. Каримбек төрөлх нутгийн үндсэн сэхээтэн. Р. Абай, А. Рымхан, Б. Алданыш нар удирдаж байсан үед сум орны ажил аймаг, улсад удаа дараа тэргүүн байруудад шалгарч сумын ард түмний бахархал болж байсан түүхтэй. Ногооннуур сумын нутагт алдар гавъяа, эрдэм чадлаараа шалгарч түмэндээ алдарчсан мөнхийн үйлстэнүүд олон бий. Ногооннуур сум ардын хувьсгалын 1921 оны Партизан уулын Өлгий нутаг Цагаан талуудтай тулалдан ялалт байгуулж ард түмнийхээ сэргэн мандлын ариун үйлсэд мөнхрөн үлдэх үнэтэй гавъяа байгуулсан алдартнуудтай юм. Хөдөлмөр бүтээлийг талбарт цуцлалгүй ажиллаж амжилт бүтээлээрээ хошуучилсан хөдөлмөрийн сайчуудаараа Ногооннуурчууд алдартай. Хөдөлмөрийн баатар Д. Шанкен, М. Ахаан, Т. Шаривхан нар олон жил залгамжлан Монгол төрийн түшээ болж төрийн алтан жолоо барилцан Монгол Улсын Их Хурлын орлогч даргаар ажиллаж сумын ард түмний бахархал болж байсан бол Монгол Улсын гавъяат ажилтан 17 хүн, эрдэмтэн цол зэрэгтэй 21 хүн Монгол Улсын хөдөлмөрийн Улсын аварга 19 хүн төрөн гарсан түүхтэй. Ногооннуурчууд домбор хөгжим харилцаа болон уртын дуугаараа аймагт алдартай гэдгийг Баян – Өлгийчүүд андахгүй. Урлагийн наадмуудын алт, мөнгөн медалтнууд Улсын тэргүүний уран сайханчид Т. Көпберген, С. Сайлаухан, А. Дамели, домборчид Жиликбай, Ханахай, Аузар, хуурч Донрай, Цанлаг Х.Серик нарын Улсын тэргүүний олон уран сайханчид ард түмэндээ үнлэгдсээр ирсэн. Аймаг сумдаа алдартай бяр хүч нь тэгшрэн домог болон үлдсэн хүчид бөхчүүд Ногооннуурт олон төрсөн билээ. Аймгийн хурц арслан Б. Иваниш, аймгийн арслан Талгатбек, К. Серикбай нар нэг үеийн хүчтнүүд юм. Удам сайт хурдан хүлэгээ уяа соёлгыг нь тааруулж уралдуулж ирсэн уячийн хийморьтой ард түмэн Ногооннуурчууд билээ. Улс, аймгийн тэргүүний уяачид олон байгаагийн дээр уяач Күнгейбайн жороо Цагаан морь аймгийн 10 жилийн ойгоор түрүүлж маршаал Х. Чойбалсанд бэлэг болгосон түүхтэй. Эх орны ард түмний тусгаар тогтнол газар нутгийнхаа төлөө халуун амь дусал цусаа хайрлахгүй дайн талбарт дайсны шуугилсан сум сөрж, дарийн утаа үнэртэж явсан 1939 оны Халх голын дайчин Б. Дэмбэрэл, Дашрам 1945 оны чөлөөлөх дайн болж баруун хязгаарын тулалдаанд оролцож явсан ахмад дайчин Н. Зангибай , А.Хавдирали, Т. Бодаубай, Сандал, Батхуяг, Жанабил Солтанмурат, Тортөбел, Гэнэн, Х. Дүгэр нар дайсныг дарж дархан цолоо мандуулсан түүхтэй. Ногооннуурчууд бид үеийн үед бахархан дуурайх алдартнууд авъяас биелэгт хөвгүүд, охидоо үеийн үед дурсан залгамжлах хувьтай ард түмэн юм. Ногооннуурчууд одоо ардчлал зах зээлийн шинэ нийгмийг байгуулахын төлөө нэгэн зарчимаар хүчин зүтгэж байна. Одоо Ногооннуур сум нь 1 тосгон, 12 баг, хилийн цэргийн 0285 анги, ерөнхий боловсролын 5 сургууль, сургуулийн өмнөх боловсрол олгох 3 цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Цаг уурын өртөө, Цагааннуур боомт, Цагааннуур чөлөөт бүсийн худалдааны төв, гаалийн байгууллага гэх мэт төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.