4 р баг

УЛААНЧУЛУУ БАГ
1940 онд Ховд аймгийн Цагааннуур сумын 4-р баг болж байгуулагдсан. Дараа нь Баян-Өлгий аймгийн 4-р баг болжээ. 1952 онд Ногооннуур сум байгуулагдсаны дараа Улаанчулуу бригад гэгдэх болсон байна. Дараа нь Ямаат баг хоёрыг нэгтгэж баг болгосон юм. 1971 онд Улаанчулуу, Ямаат хоёр багийг тус тусдаа баг болгов. Багийн анхны засаг даргаар Жангүдей, Худабай, Идан, А.Саулетхан, З.Азимхан, Х.Күркебай нар ажиллаж байна.
1990 оноос ардчилал зах зээлийн харилцаанд шилжиж, 1992 оны 5-р сард багийн засаг даргыг ардчилсан шинэ сонгууль явуулж Улаанчулуу багийн анхны засаг даргаар Жүнисбек овогтой Худабай сонгогдож, 184 өрх, 976 хүн ам, 12033 толгой мал, 710 мянган төгрөгийн үндсэн ба эргэлтийн хөрөнгөтэйгээр багийн зохион байгуулалтаар ажлаа эхэлжээ. Багийн малын зонхилох хувийг ямаа эзэлдэг ба арьс шир, ноос ноолуураа чөлөөт зах зээлийн системээр борлуулдаг юм. Багийн иргэд МАА-г хөгжүүлэхийн зэрэгцээ газар тариаланг хослон эрхэлж өрхийн орлогоо улам бүр нэмэгдүүлж үр шимийг нь үзэж байгаа болно.
БНМАУ-ын гавъяат нэгдэлчин Х.Шакен, Монгол Улсын ахмад дайчин А.Хавдырали, Улсын хошой аварга малчин Х.Мухаметхали, Е.Үмбетхан, Улсын аварга малчин Б.Бекешхан, Ш.Шайхы, аймгийн аварга малчин З.Кеншилик, Б.Газетхан, Х.Зияхан, С.Бекзат, Ш.Мустапа, мянгат малчин Н.Самалхан, аварга хадланч Ш.Закирхан, сумын аварга малчин Ж.Молдахан, Х.Сани, Ж.Тыраш, А.Хибатат, Х.Баги, Т.Ханапия, аймаг сумын аварга төлчин, саалчин Б.Батен, Т.Манат, Т.Сагира, Б.Оралган, Х.Жантай, Х.Ханифа, аймгийн аварга тариачин К.Хусман, Х.Тогтархан, М.Хунафия, Н.Солтан нараараа багийнхан бахархдаг.