СУМЫН ЗАСАГ ДАРГА
1989 онд Ногооннуур сумын төвд төрсөн. 1998-2007 онд Ногооннуур сумын бүрэн дунд сургуулийг, 2007-2011 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Оюутан байх хугацаанд Монголын Оюутаны Холбооны “Манлайлагч Оюутан”-аарсшалгарч байжээ. Ажлын гараагаа Роял-Нью Кэстлл ХХК-д цахилгаанчинаар ажиллаж эхэлсэн ба дараа нь 2012 оны 8-р сараас БНТУ-ын Монгол улсад суугаа элчин сайдын барилга шинээр баригдахтай холбогдуулан СИСКАМ ХХК-д цахилгааны инженерээр 2014 он хүртэл ажиллажээ. 2018-2020 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн. Тэрээр 2016-2020 онуудад УИХ-ын гишүүн Г.Солтаны туслах. 2020 оноос Ногооннуур сумын Засаг даргаар ажиллаж байна.
Сумын ИТХ-ындарга
1990 онд Ногооннуур сумын төвд төрсөн. 1998-2008 онд Ногооннуур сумын бүрэн дунд сургуулийг, 2008-2012 Улаанбаатар хотоос эдийн засагч мэргэжилээр төгссөн. 2012-2020 онд сумын 1 дүгээр цэцэрлэгч нягтлан. 2020 онд 7 дугаар багаас сумын ИТХ-д сонгогдож ИТХ-ын даргаар үр бүтээлтэй ажиллаж байна.
Орлогч дарга
Камен овогтой Нуррахмет 1995-оны 4-сарын 19-д Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумд төрсөн.Ногооннуур сумын ахлах сургуулиас 2003-2007 онд Ж.Аманжол багшаас 4-дүгээр ангийг , 2007-2013 онд Ш.Рая багшийн ангиас 11-дүгээр ангийг тус- тус дүүргэсэн. 2013-2017 онд Улаанбаатар хотод ХААИС-ийг , ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР мэргэжлээр төгссөн. 2018-2021 онд Ногооннуур сумын МЭДЭЭЛЭЛ ХОЛБОО СҮЛЖЭЭ ХХК-д салбарын эрхлэгчээр ажилсан. 2020-онд Ногооннуур сумын 7-дугаар Хос-харагай багаас ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж , төрөлх сумын төлөөлөгчөөр сонгогдсон.2022-оноос эхлэн засаг даргын орлогчоор ажилаж байна.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА
Ногооннуур сумын уугуул ожых овогт Төмөрханы Ертай нь 1977 онд төрсөн Дээд боловсролтой. Удирдлагын Академийг Төрийн захиргааны удирдлагын мөн нутгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч юм. Хөдөлмөрийн гараагаа сумын намын идвэхтэн сонгуултаны анхан шатны үүр, хорооны хариуцлагатай албанаас эхлүүлсэн тэрээр 2004 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн улс төрийн болон захиргааны салбарт урт удаан тогтвор суурьшилтай хөдөлмөрлөж байгууллага хамт олны түүнчлэн Төрийн захиргааны салбарын чиглэлээр тэргүүн сайчууд түүшээлэгч маналайлагчдын нэг хэвээр байгаа юм. Тухайбал Улсын бүртгэлийн салбарт алба хачиж байсан 2009-2020 онуудад сумын иргэний бүртгэлд хурамтлагдсан зөрчилд арилгуулах , иргэдийн үндсэн бүртгэл мэдээллийг цэгцлэг ажилд гар бие дайчлан оролцож хамт олон,нутгийн жирийн ирэд хөдөлмөрчдийн хайр хүндэтгэлийг зүй ёсоор хүртсэн нэгэн бөгөөд тэр утгаараа ч салбарын чиглэлээр холбогдох Төрийн байгууллагуудын сайшаал шагнал хүртэж амжсан юм.Т.Ертай нь 2005-2006, түүнчлэн 2020 оноос тус сумын ЗДТГ-ын даргын үүрэгт албанд томилогдон өнөөдөр үр бүтээлтэйгээр тасралтгүй хөдөлмөрлөж байгаа юм.