6 р баг

ХАСЫН УЛААН /ХЫЗЫЛХАЙЫН/ БАГ
Анх Тэжээлийн аж ахуй нэрээр бригад болон байгуулагджээ. Зэх зээл эдийн засагт шилжин, нутгийн удирдлагын тухай хууль гарснаас хойш бригад байснаа баг болон өөрчлөгджээ. Баг нь засаг дарга, багийн хурлын дарга гэсэн удирдлагын зохион байгуулалттай болж багийг Хызылхайын гэж нэрлэжээ. Хызылхайын багийн засаг даргаар 1992-1993 онд Айдарын Аманжол, 1993-1996 онд Хуншаны Шерияздан, хурлын даргаар Шортанбайн Көкөш, 1996-2000 онд багийн засаг даргаар Авданы Партизан, хурлын даргаар Харабайн Хайдар, 2000-2004 онд багийн засаг даргаар Авдолдагийн Жубайхан, хурлын даргаар Хамзагийн Темирхан, 2004-2008 онд багийн засаг даргаар Тохайн Тогтал, 2008-2012 онд Санийн Айнур, 2012-2021 онд Жексенбийн Асылбек, 2022 оноос Багдаатийн Хиюбек нар ажиллаж байна.