1921 ОНЫ МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛЫН ПАРТИЗАНУУД
Дөрвөд Далай хааны нутаг Одоогийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харъяат Хойлогийн Ширэгт төрсөн. Бага залуугаасаа мал маллаж байгаад 1921 онд Ц.Хасбаатарын толгойлсон ардын журамт цэрэгт элсэж, хөшөө мод дахь Улаан цэрэгт бичиг хэрэг хүргэх, тэндээс буу зэвсэг үхэр тэргэнд ачиж авчрах ажил хийж байсан. Улаан байшинт орчмыг бүслэн цагаантны оргодол цэргийг бут цохих ажиллагаанд оролцсон. Мал маллах, хоршооны байгууллагад ажиллах зэргээр амьдарч байгаад 1980 онд 77 насандаа тэнгэрт хальжээ.
Ногоонуур сумын нутаг Хар говьд төрсөн. Багадаа мал маллаж байсан. 1921 онд Дамбадорж, Ц.Хасбаатар нарын ардын журамт цэрэгт элсэн баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөх байлдаанд идэвхтэй оролцсон. Хожим мал маллаж, нутгийн захиргаанд алба хашиж байсан.
Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын уугуул. 1921 онд Ц.Хасбаатарын цэрэгт цагаантантай байлдаж явжээ.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харъяат. 1921 онд Ц.Хасбаатарын цэрэгт элсч, баруун монголыг цагаантнаас чөлөөлөхөд оролцжээ.
Цагааннуур сумын нутагт Орогт гэдэг газарт төрсөн. 22 нас хүртэл мал маллаж байгаад 1921 онд Ардын журамт цэрэгт элсэж, баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөхөд оролцсон, Толбо нуурын бүслэлтэнд орж байжээ. Ардын хувьсгалын дараах жилүүдэд мал маллаж, Цагааннуурын “Энх тайван” нэгдэлийн гишүүнээр элсчээ.
Цагааннуур сумын нутагт төрсөн. Мал маллаж байгаад 28 насандаа Ц.Хасбаатарын цэрэгт элсэж, тусгай үүрэг гүйцэтгэн, 1920-иод онд орон нутагт шинэ засаг захиргааны байгууллагыг үүсгэн зохион байгуулжээ. 1956 онд Ногооннуур сумын “Партизан” нэгдэлд гишүүнээр элсчээ
ХӨХ Төрийн (1897-1972)
Цагааннуур сумын нутагт Улаанхусны хөх толгой гэдэг газарт төрсөн. Баян айл, Хүрээ жас, хятад худалдаачдын мал маллаж байжээ. 1921 онд Ц.Хасбаатарын цэрэгт элсэж, газарчны үүрэг гүйцэтгэсэн, баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөхөд оролцсон. Ардын хувьсгал ялснаас хойш мал маллаж, 1956 онд Ногооннуур сумын “Партизан” нэгдэлд гишүүнээр элсчээ.
ЦЭВЭГ Маягийн
Ногооннуур сумын нутагт 1888 онд төрсөн. 1921 онд Ц.Хасбаатарын цэрэгт элсч, Толбо нуурын орчим цагаантнуудтай байлдаж хоёр удаа шархаджээ. Дорнодын дамжлага баазад ажиллаж байсан.
ШАГДАР Аюурзаны (1899-1969)
Ногооннуур сумын нутаг Баруун зах гэдэг газарт төрсөн. Бага залуудаа мал маллаж, ан агнан амьдарч байсан. 1921 онд Ц.Хасбаатарын толгойлсон ардын журамт цэрэгт элсэж, Мөргөцөг, Хойлогийн Ширэг, Орогт, Сагсайд цагаантнуудтай байлдаж, баруун хязгаарыг чөлөөлөхөд идэвхитэй оролцожээ.
1939 онд Халх голын дайнд оролцогчид
Б.Дэмбэрэл, Г.Жамсран, Б.Ламжав, А.Авирмэд, Ц.Рахян, Б.Лхамцэрэн, Г.Байдаа, Ө.Бамбиш, Ч.Дамиран, Ч.Батхуяг, О.Гээдэн, Г.Дамдин, Ц.Даржаа, Б.Содном, Г.Дэгдэл, Ч.Дэлгэр, Б.Дэндэв, Х.Дүгэр, Ө.Жавнаа, Ө.Жүгдэр, Ө.Жалцан, Б.Лампран, Т.Нанзад, Х.Цэрэв, Ц.Огноо, Ц.Орсоо, Ц.Пэрлээ, Ц.Равжаа, А.Тангад, Н.Тойсом, Х.Чойжоо, Ч.Чойнжуур нар, уранхайчуудаас Д.Гармаа, Б.Тарав, Н.Санжмятав, З.Мами нарын олон дайчин 1939 оны байлдаанд оролцсон.